Их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-02-16 14:27:56

СИДНЕЙ. /NHK/. Австралийн хууль сахиулах байгууллагууд 900 сая гаруй доллароор үнэлдэгдэх метафетамин буюу мөс гэж нэрлэдэг нэг төрлийн мансууруулах бодис хураан авчээ.

Мөрдөн байцаагчдбн мэдээлснээр, Сидней хотын хэд хэдэн газар 720 литр хууль бус метафетамин хадгалагдаж байсныг хураасан байна.

Энэ хэрэгт холбогдох Хятадын 4 иргэнийг баривчилсан байна. Тэдний 3 нь Хонгконгийн харьяат ажээ. Тэднийг мансууруулах бодисыг худалдахаар импортолсон болон үйлдвэрлэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Австрали улс мансууруулах бодис хууль бусаар наймаалагчдын бай болжээ. Мөрдөн байцаагчдын хэлснээр, тэд Хятад болон Хонгконгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, мансууруулах бодис наймаалагчдын  маршрутыг илрүүлэхээр ажиллаж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ