Олон улсын тогооч нарын тэмцээнээс 6 мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-16 15:21:45

Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг 14 дэх удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” буюу Олон улсын тогооч нарын тэмцээнд оролцсон Монголын баг 6 мөнгөн медаль хүртсэн талаар өнөөдөр ХХААЯ-наас мэдээллээ.

Уг тэмцээнд энэ сарын 11-14-нд БНТУ-ын Станбул хотноо болсон бөгөөд 24 орны 2000 гаруй тогооч оролцжээ. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын мастер тогооч Р.Батбаатар, Ахлах тогоочдын академийн захирал, мастер тогооч Ж.Отгонпүрэв, мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нар оролцож, Тэд багийн Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт 6 мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн тус тэмцээний үеэр Дэлхийн тогооч нарын холбооны зүгээс зохион байгуулсан олон улсын шүүгчийн сургалт семинарт мастер тогооч Д.Буяндэлгэр, Р.Батбаатар нар оролцож, олон улсын шүүгч болох эрхээ авчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ