Улаанбаатар хотод суугаа Сүхбаатарчуудын золголт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:16:10

Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр цагаан сарын баярын дараа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх тоглолт, нэгдсэн золголтыг зохион байгуулдаг.  Сүхбаатар нутгийнханы гал бичин жилийн золголт өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй олон хүн бий. Ялангуяа ахмадууд жилийн жилд энэхүү золголтоо тэсэн ядан хүлээдэг. Учир нь нутаг усныхан, найз нөхөдтэйгөө уулзалдаж нэгэн өдрийг хууч яриа, дуу хууртай өнгөрүүлэх нь тэдний хувьд нутагтаа очоод ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг хэмээн нэгэн өндөр настан хэлж байсан юм.

Золголтонд Жаахан шарга театрын уран бүтээлчид бүгд оролцсоноос гадна сум тус бүрээс нэг ардын авъяастан оролцож ая дууны мэндчилгээ дэвүүлжээ. Мөн сум бүрээс хоёр хоёр залуу бөх оролцсон  хүчит бөхийн барилдааныг зохион байгуулжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ