“Дээлтэй монгол” гэрэл зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 18:08:24

Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "Өөр өнцөг" клубээс Сар шинийн баяр, Мөнгөлөг шагшуурга, цас мөсний баярыг тохиолдуулан “Дээлтэй монгол” гэрэл зургийн уралдаан зарлалаа.

Уралдаан энэ оны 2 сарын 9–ний өдрөөс эхлэн 3 сарын 1–нийг хүртэл явагдаж байна. Уралдаанд ирүүлэх зурганд засвар хийхийг хориглохгүй ч эвлүүлэг хийхийг хориглоно. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Алтайн нүүдэлчид ТББ-ийн фэйсбүүк хуудсанд байршуулах аж. 
Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг гурван зураг шалгаруулна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ