АНУ-д “Зика” вирусийн халдварын тохиолдол хэдэн мянга хүрч нэмэгдэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-18 10:46:15

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д “Зика” вирусийн халдвар авсан тохиолдлын тоо хэдэн мянга хүрч нэмэгдэж болзошгүй гэдэгт итгэлтэй байгаагаа тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Томас Фридан сэтгүүлчтэй ярилцахдаа илэхийлжээ.

Халдвар авсан тохиолдлын тоо  АНУ-ын нутаг дэвсгэрт одоогоор бүртгэгдсэн 52-оос “хэдэн мянга хүрч нэмэгдэхгүй юм аа гэхэд хэдэн зуу болж нэмэгдэж болзошгүй” гэж тэрбээр урьдчилан таамаглаж байгаа аж. “Зика” вирусийн халдвар тархсан орнуудаас буцан ирж байгаа жуулчдын тоо нэмэгдэж байгаа учраас халдварын тохиолдол нэмэгдэнэ гэж Фриден үзэж байна. Түүний мэдээлснээр, АНУ-аас 40 сая орчим хүн уг вирусийн халдвар тархсан Төв болон Өмнөд Америкийн орнуудыг зорьжээ. “Жирэмсэн эмэгтэйчүүд эдгээр оронд аялах эсэхээ маш нухацтай шийдэх хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан байна.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв урьд нь “Зика” вирусийн халдварын тархалттай тэмцэхэд 1.8 тэрбум долларын нэмэлт санхүүжилт олгохыг АНУ-ын Конгрессоос хүсчээ. Харин Бүгд найрамдах намын депутатууд вирусийн халдвартай тэмцэхэд гаргаж өгсөн мөнгийг ашиглан зарцуулахыг Фриденд уриалсан байна.

Д.Жаргал 

 

Холбоотой мэдээ