2024 оны олимпыг зохион байгуулахын төлөө 4 хот өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОЗАННА. /NHK/. Олон улсын олимпын хороотой /ОУОХ/ хамтран 2024 оны зуны олимп болон паралимпын наадмыг зохион байгуулах сонгон шалгаруулалтад дөрвөн хот өрсөлдөнө.
Парис, Ром, Лос-Анжелас, Будапешт хот “хэтийн төлөв, наадмын үзэл баримтлал, стратеги” зэргийг агуулсан тендерийн материалаа ОУОХ руу өчигдөр илгээсэн байна.
Одоо байгаа байгууламжуудаа ашиглан, зардлаа бууруулахыг ОУОХ зохион байгуулагч хотуудад уриалжээ. Мөн зохион байгуулах хотыг сонгох явцыг илүү ил тод болгохоо ОУОХ мэдэгджээ.
Дээр дурдсан дөрвөн хот 10 дугаар сарын 7 гэхэд санхүү болон удирдлагын тухай тайлангаа, харин олимпын наадамд ашиглах байгууламжийн тухай төлөвлөгөөгөө ирэх жилийн хоёр дугаар сарын 3 гэхэд ОУОХ руу илгээх ажээ.
2017 оны есдүгээр сард Перугийн нийслэл Лима хотод болох ОУОХ-ны ерөнхий ассамблейн үеэр 2024 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг сонгоно.
Д.Нямтулга