Залуус нэгдэж Хан уулаа цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-20 10:56:46

Фэйсбүүк хэрэглэгч таван залуу нэгдэн саяхны өдөр Хан уулыг цэвэрлэлээ.

Дорнодынхон эртээсээ энэ уулыг шүтэн дээдэлж, цай сүүнийхээ дээж, идээ будаагаа өргөж ирсэн уламжлалтай. Сар шинийн өдрүүдэд сүсэгтэн олон ууландаа гарч уул усаа баясган ёслол үйлдсэн ч зарим нэг хүмүүсийн зүй бус үйлдлээс Хан уул маань хогийн цэг шиг болсон харамсалтай дүр зураг бүхий баримт цахим хуудсанд тавигдаж олон хүнийг хирдхийлгэв. Үүнээс улбаалан дээрх залуус нэгдэн  Хан уулаа цэвэрлэж нэг машин хог ачжээ.

Уул усаа шүтэн бишрэхдээ байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж байхыг залуус уриалж, биетээр үлгэрлэв.  

Б.Туяа

 

 

 

Холбоотой мэдээ