Эрдэнэбүрэн сум мянгат малчдын тоогоор тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:21:36

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал сүрэг оны эцэст таван төрөл дээрээ 18708 малаар буюу 10.9 хувиар өсч, түүхэнд анх удаа 190 мянган толгой малтай болж, малынхаа тоогоор аймагт 6 дугаар байранд, 8990 адуугаар 3 дугаар байранд орсон байна.

Сумын мянгат малчдын тоо өмнөх оноос 20-оор нэмэгдэж, 58 мянгат малчинтай болж, аймагт  мянгат малчдын тоогоороо тэргүүлж байна.

Ховд аймгийн хэмжээнд  Эрдэнэбүрэн сумын  Шураг багийн улсын сайн малчин Ц.Насанжаргал 1250 ямаагаар 2 дугаар байранд. Баянгол багийн аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэн 320 адуугаар 2 дугаар байранд, Хонгио багийн аймгийн сайн малчин С.Эрдэнэбат 2600 малаар 5 дугаар байранд, Хонгио багийн аймгийн сайн малчин Н.Олонбаяр 1700  хониор 5 дугаар байранд орсон байна.

Тус сумын хувьд 2600 малаар Хонгио багийн аймгийн сайн малчин С.Эрдэнэбат 1 дүгээрт, 2318 малаар Хонгио багийн аймгийн сайн малчин Н.Олонбаяр 2 дугаарт, 2193 малаар Шураг багийн мянгат малчин А.Римхаан 3 дугаарт, 2192 малаар Хонгио багийн улсын сайн малчин Н.Сүхбаатар 4 дүгээрт,1975 малаар Шураг багийн улсын сайн малчин Ц.Насанжаргал 5 дугаарт орж, буянт мал сүргээ өсгөн малчин олноо манлайллаа.

Суманд малын төрөл тус бүрээр хамгийн олон мал тоолуулсан малчдыг танилцуулбал: 163 тэмээгээр Шураг багийн малчин Н.Олонбаяр, 320 адуугаар Баянгол багийн аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэн, 151 үхрээр Шураг багийн малчин Ц.Эрхэмбаяр, 1700 хониор Хонгио багийн аймгийн сайн малчин Н.Олонбаяр, 1250 ямаагаар Шураг багийн улсын сайн малчин Ц.Насанжаргал нар манлайлж байна. 

Улиран одож буй хөхөгчин хонин жилийн ажлаараа шалгарч Намарзан багийн мянгат малчин Т.Рэнцэндорж, Хонгио багийн мянгат малчин Т.Гантөмөр, Шураг багийн мянгат малчин Н.Пүрэвнамжил, Н.Дэмчиг нар аймгийн сайн малчинаар, Хар ус багийн ногоочин Д.Буяндэлгэр аймгийн тэргүүний тариаланчаар, Шураг багийн уяач Н.Бямбадорж, Баянгол багийн уяач Н.Лувсанравдан нар аймгийн алдарт уяачаар тодорсон байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ