Завханд сэтгэлд нийцсэн эмчилгээ, оношилгоог үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:39:43

Завханы эрүүл мэндийн салбарт сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ нэвтэрч байна.

Мөн эрүүл мэндийн салбарын маркетинги, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах найман удаагийн сургалтаар 400 ажилтин хамрагджээ. Эрүүл мэндийн эрс шинэчлэлийн хүрээнд эмнэлгийн  26 байгууллага “Үйлчлүүлэгчийн эрх үүрэг” самбартай болоод байна.

Мөн 22 байгууллага угтах үйлчилгээний цэг, лавлагаа үйлчилгээний мэдээллийн самбартай, 18 байгууллага шинээр тохижуулсан эргэх өрөөтэй болсон байна. Түүнчлэн сэтгэлд нийцсэн эмчилгээ, оношилгоог үйлчлүүлэгчид гэрийн, өдрийн, амбулаторийн, хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлж, үйлчилгээний талаар нотлогдсон алдаа зөрчил гаргаагүй байна.  

Сонирхуулахад  Завханы Нэгдсэн эмнэлэг, Завханмандал сум дундын эмнэлэг таван жилээр, Сонгино, Түдэвтэй сумын эмнэлэг дөрвөн  жилээр Отгон, Ургамал, Үе залгамжлагч эмнэлэг гурван  жилээр, тус тус магадлан итгэмжлэгдээд байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ