Завханд төрийн албан хаагчийн ёс зүйн хороог идэвхжүүлнэ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:40:56

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар  “Төрийн албан хаагчийн ёс зүйн хороо”-г  байгуулаад таван жил болж байна.

Энэхүү ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, ёс зүйн хорооны үйл ажиллагааг сурталчилж танилцуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг сахиулах, ёс зүйн дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулах үүрэгтэй юм.

Өнөөдрийн байдлаар энэхүү ёс зүйн хороонд иргэдээс мэр сэр гомдол ирдэг хэдий ч энэ талын мэдээлэл иргэдийн дунд муу байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлж байна. Учир нь ёс зүйн хорооны журам, дүрмийн талаарх мэдээлэл  төрийн албан хаагчдын дунд битгий хэл иргэдийн дунд ч байхгүй байна.

Иймд аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг ч нэмэгдүүлэх сайн талтай энэ хороог сайн ажиллуулж  Хууль зүйн хэлтсээс төрийн захиргааны албан хаагчдад сургалт сурталчилгааг долоо хоногт нэг удаа байнгын хийхээр төлөвлөж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ