Афганистанд алба хаагаад ирсэн энхийг сахиулагчдыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 14:09:00

Aфганистан улсад явж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн энхийг сахиулагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнасныг Батлан хамгаалахын удирдлагууд гардуулав.

Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах, цэргийн албан хаагчдыг тусгай үүрэгт сургах, дадлагажуулах зорилготой “Шийдвэртэй” дэмжлэг ажиллагаанд цэргийн 20 гаруй ангийн 100 гаруй албан хаагч Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжид багтаж, ийнхүү алба хаажээ. НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг юм.Энэ удаагийн элжийн албаа нэр хүндтэй, аюулгүй хааж, эх орондоо эсэн мэнд эргэн ирсэн энхийг сахиулагчдад  БХ-ын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын Удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг болон удирдах албаны дарга нар шагнал гардуулан баяр хүргэлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ