Гойд ашиг шимт малаа шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:52:27

Сүхбаатар аймгийн ХХААГ-аас жил бүрийн намар зохион байгуулдаг  үржлийн шилмэл малын үзэсгэлэнд 9 сумын 120 орчим мал оролцсон байна.

Үржлийн шилмэл малыг ашиг шимээр нь ангилан тодруулахад, Баруун-Урт сумын Ч.Сүхээгийн үзэмчин үүлдрийн бүдүүн хуц, Халзан сумын Ж.Болдбаатарын төлгөн хуц, Баруун-Урт сумын Г.Азжаргалын “Баяндэлгэр” омгийн ноолуурын улаан ухна, Баруун-Урт сумын Б.Баттулгын Хар тарлан сүүний чиглэлийн үнээ, Түмэнцогт сумын Г.Энхбаатарын “Дорнод талын улаан” махны чиглэлийн үхэр  гойд ашиг шимт малаар  шалгарчээ. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд