Хэнтий аймагт тэргэнцэртэй иргэдийн холбоо байгуулагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:49:05

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос Хэнтий аймагт дахь тэргэнцэртэй иргэдийн холбоог өнөөдөр байгууллаа.

Энэ үеэр Аймгийн ЗДТГ, Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /НХҮХ/-ийн мэргэжилтнүүд, "Тэгш дүүрэн" хорооны гишүүд, Чингис хотын тэргэнцэртэй иргэд, асран хамгаалагчдын дунд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийгмийн шинэ хандлага" сэдвээр Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор сургалт зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангав.

Тус арга хэмжээнд нийт 30-аад иргэн хамрагдсан бөгөөд Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүнээр Хэрлэн сумын иргэн Н.Бямбасүрэн, удирдах зөвлөлийн гишүүнээр У.Галхүү, н.Оюунгэрэл, н.Оюунбат, н.Ууганбаяр нар сонгогдов. 

 Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ