Ирмүүнийхэн Хөх хотод тоглолтоо хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:19:27

Өвөрхангай аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх бүжгийн Ирмүүн дугуйлангийн сурагчид “Бүжгийн ертөнц” бие даасан аялан тоглолтоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгууллаа.

Тус аялан тоглолтыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авъяас" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Ирмүүн дугуйлангийн 34 хүүхэд, 1 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Энэ үеэр “Авъяас” хөтөлбөрийг тасралтгүй амжилттай хэрэгжүүлж, олон хүүхдүүдийг бүжгийн урлагт суралцуулж буй Ирмүүн дугуйлангийн багш МУСТА М.Батзоригийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж БСШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг олгож, аялан тоглолтонд оролцсон хүүхэд бүрийг "Авъяас" алтан медалиар шагнаж урамшуулсан байна.

Ирмүүн хамтлаг нь Хөх хотод тоглосон тоглолтоо нутгийнхаа зон олонд хүргэхээр аймгийнхаа хэмжээнд аялан тоглолт хийж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ