Оросын нисэх онгоц сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-18 13:35:20
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /Синьхуа/. Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн баазын ойролцоо нисч явсан манай нисэх онгоц хяналтын салбараас сураггүй алга боллоо гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Нисэх онгоцонд багийн 14 гишүүн байжээ.



"Есдүгээр сарын 17-нд Москвагийн цагаар оройны 11 цагийн үед Оросын “Ил-20” нисэх онгоцны багийн гишүүдтэй холбоо тасарсан бөгөөд тухайн үед нисэх онгоц “Хмеймим” агаарын цэргийн бааз руу буцахаар Газар дундын тэнгис дээгүүр, Сирийн эргээс 35 км зайд нисч явсан" гэж мэдэгдэлд дурдав.


Үүнтэй холбогдуулан “Хмеймим” агаарын цэргийн баазаас эрэн сурвалжлах, аврах ажиллагааг эхлүүлээд байна гэж мөн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ