Төвийн бүсийн наадамд Орхон аймгийн сэтгүүлчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-28 10:05:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  МСНЭ-ийн санаачилгаар орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа “Эгшиглэнт үзэг-2018” төвийн бүсийн урлаг, спортын наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлтэй  хамтран зохион байгуулсан наадамд Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд урлаг спортоор өрсөлдсөнөөс Орхон аймгийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэд болов.

Урлагийн наадамд сэтгүүлчид мэндчилгээ, хамтлагийн дуу, уран уншлага, гоцлол дуу, язгуур урлаг, харилцаа дуу, хамтлагийн бүжиг  долоон төрлөөр, спортын наадамд гар бөмбөг, шатар, сагсан бөмбөг, ширээний теннис зэрэг төрлөөр өрсөлджээ.

Хоёр жилд нэг удаа болох урлаг спортын наадам өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо. Идэвхтэй оролцсон сэтгүүлч, уран бүтээлчиддээ болон хамтран зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье” гэж Хөвсгөл аймаг дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга Д.Гангаа хэлэв.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ