Эрүүл мэндийн салбарынхан түүхэн номоо өлгийдөж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 16:25:18

Өвөрхангай/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс түүхт 90 жилийн ойгоо угтан “Ерэн жилийн ерөөлтэй цадиг”, “Энэрэнгүй үйлсийн ил товчоо” хэмээх номуудыг бэлтгэн уншигчдын гарт хүргэв.

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Н.Даваадаш, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор Р.Дуламсүрэн, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр Ц.Анхтуяа, Удирдахуйн ухааны магистр, докторант Н.Оюунтуяа, Эрүүл мэндийн удирдлагын ахлах Я.Жаргал зэрэг олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уг номуудын нээлтийн үйл ажиллагаа  есдүгээр сарын 20-нд боллоо.

Дээрх номуудад аймгийн Эрүүлийг хамгаалах байгууллага, Нэгдсэн эмнэлгийн үүсэл хөгжил, эрүүл мэндийн салбараас төрөн гарсан алдартнууд, үе үеийн удирдлагууд, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, БОЭТ-ийн тасаг албадууд, эмнэлгийн дэргэдэх олон нийтийн алба болоод тусламж, үйлчилгээний түүхэн хөгжлүүд, дурсамж, талархал зэргийг багтаажээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ