Хүүхэд багачуудад бөхийн спортыг үнэ төлбөргүйгээр зааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-20 18:57:21


   Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудыг бөхийн спортод дуртай болгох зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газраас үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо бөхийн сургалт явуулж байна. Есдүгээр сарын 17-ноос эхэлж "Шандас" клуб дээр өдөр бүр хичээллэж байгаа уг сургалт нь үнэ төлбөргүй аж. Чөлөөт бөхийн эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ж.Оюунпүрэв, чөлөөт бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагчаар О.Оюунгэрэл, жүдо бөхийн дасгалжуулагчаар Б.Цэрэнханд, үндэсний бөхийн дасгалжуулагч Т.Хайдав нар ажиллаж  байна.

Бөхийн спорт сонирхсон хүүхэд бүрийн өмнө “Шандас” клубын үүд хаалга нээлттэй байгаа бөгөөд багш нар аймгийн Биеийн тамир, спортын газраас гаргасан цагийн хуваарийн дагуу бэлтгэлээ зааж байна.

“Бөхийн спортоор хичээллэснээр эрүүл чийрэг биетэй, авхаалж самбаатай, хатуужилт чанартай, зан суртахууны зөв төлөвшилтэй хүн болох тул хүүхэд багачууд та бүхэн “Шандас” клубт хүрэлцэн ирээрэй” хэмээн үндэсний бөхийн дасгалжуулагч багш, аймгийн арслан Т.Хайдав хэллээ.             

                                                                                                                                            Б.Батхүү

Холбоотой мэдээ