“48 цаг-Монгол 2018” наадамд оролцогчдыг бүртгэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-21 17:22:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын киночдод хэдийнээ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ. 

Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадмыг 9 дэх жилдээ ирэх сарын 12-14-нд зохион байгуулна. Уран бүтээлч, кино сонирхогчид 48 цагийн дотор ур ухаан, хурд хүчээ сорин 4-7 минутын кино бүтээн оролцох боломжтой.
“48 цаг-Монгол 2018” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2019 оны 3 дугаар сард АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөхөөс гадна Франц улсын Канн хотын олон улсын кино наадам /Cannes International Film Festival/-ын Бэсрэг кино буланд киногоо гаргах эрхтэй болох юм. 

Холбоотой мэдээ