БНАСАУ цөмийн зэвсгээсээ ангижрахад чиглэсэн алхмыг дангаар хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-01 08:12:35
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. БНАСАУ цөмийн зэвсгээсээ ангижрахад чиглэсэн алхмыг дангаар хийхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ри Юн Ху мэдэгдлээ. Түүний ингэж мэдэгдсэн нь АНУ харилцан адил алхам хийх хэрэгтэй гэсэн дохио болж байна.


Тэрбээр бямба гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван байдлыг тогтоох чин хүсэл эрмэлзэлтэй байгаа гэж мэдэгджээ.


АНУ-тай хийж буй хэлэлцээрийн тухай тэрбээр дурдаад, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд харилцан итгэлцлийг бэхжүүлж, нэгэн зэрэг алхам хийх хэрэгтэйг онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, АНУ хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалтаа нэмэгдүүлж, БНАСАУ-ыг түрүүлж цөмийн зэвсгээс ангижруулах хүсэлтэй байна. Хоёр улс бие биедээ итгэхгүй бол урьд өмнө бүтэлгүйтсэн хэлэлцээрүүдийн нэгэн адил бүтэлгүйтэх болно гэж мэдэгджээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ