Дүрвэгчид сайн дураараа нутаг буцаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕЙРУТ. /Xinhua/. Ливан дахь Сирийн олон
зуун дүрвэгч эх орон руугаа буцахаар даваа гарагийн өглөө "Абоудия” хил дээр цугласан
тухай Ливаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Сайн дураараа Сири рүү буцахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг Ливаны
Аюулгүй байдлын ерөнхий газраас “Абоудия” хил орчмын бүс нутагт хэрэгжүүлсэн бөгөөд
үүгээр нэвтрэхээр олон Сири гэр бүл ирээд байгаа нь энэ ажээ.
Ливаны үндэсний мэдээллийн “NNA” агентлагийн
мэдээлснээр, төрсөн нутаг руугаа буцах боломжоор хангахад ихээхэн хүчин
чармайлт гаргасан Аюулгүй байдлын ерөнхий газарт Сирийн дүрвэгчид талархал
илэрхийлж байсан аж.
Ливан улсад Сирийн 976 мянган дүрвэгч бүртгэлтэй байдаг гэж НҮБ-ын
Дүрвэгчдийн байгууллагаас мэдээлсэн бол тус улсын засгийн газрын тооцоолсноор,
Ливан дахь дүрвэгчдийн тоо 1.5 саяд хүрсэн байна.
“Өнгөрсөн зургадугаар сараас хойш Сирийн 4100 дүрвэгч нутаг буцсан” гэж
Шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн яамны сайд Моуин Мерхеби бямба гарагт
мэдээлжээ.
Э.Хулан