Жолооч Б.Батзаяад туслах хандивын тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-03 15:33:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын иргэн Бат-Өлзийн Батзаяагийн эмчилгээний зардалд нэг удаагийн буцалтгүй тусламж болгож хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг “Жолооч жолоочдоо хайртай” хандивын тоглолтын үеэр гардуулав.

Сэлэнгэ аймгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Зэлтэрийн зам” ХХК-ийн жолооч Б.Батзаяа  Улаанбаатар хотын III шатлалын эмнэлэгт зүрхний архаг дутагдлын оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цаг нартай уралдан маш хүнд хагалгаанд яаралтай орох нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тэрээр эхнэр, таван хүүхдийнхээ хамтаар амьдардаг, компанийнхаа шилдэг жолооч нарын нэг ажээ.  

Түүнт туслах жолооч нараас бүрдсэн хандивын урлагийн тоглолт Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулгын байранд болоход тоглолтын билетийг аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчид худалдан авч сайн үйлсийн аянд байгууллага хамт олноороо нэгджээ.

 Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ