Орон гэргүй хүмүүст гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-05 15:04:52

Ховд/МОНЦАМЭ/.Ардчилсан намаас Монгол орон даяар “Монголоо сонсъё” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж иргэд сонсогчдынхоо дуу хоолойг сонсож буй бөгөөд энэ ажлын хүрээнд тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Пунцаг байгалийн бэрхшээлээс болж орон гэргүй болсон иргэн, өрх толгойлсон эмэгтэй, өрхийн орлогогүй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн айл өрх, удахгүй гал голомтоо бадраах өлгийтэй үрээ тэвэрсэн залуу хос зэрэг нийт 17 өрхөд таван ханатай гэр олголоо.

Ардчилсан нам энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл “Монголоо сонсоё” аян өрнүүлж, бүх сумдаар тойрч малчид,иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож ажиллах үеэр олон санал санаачилга  ард иргэдээс гарч байсныг албаныхан дурдав.
Энэхүү санаачлага нь аяны хүрээнд иргэдээ сонсох үеэр гарсан олон саналуудын нэг орон гэртэй болох талаар нийгмийн давхрага бүрээс санал гаргаж байжээ. Ховд аймгийн 17 сумын 17 иргэн өргөө цагаан гэртэй болж,түүнийг гардуулах ёслолд аймгийн Ардчилсан Намын  дарга,аймгийн ИТХ,ын төлөөлөгч Ч.Чинбат, намын дэд дарга Ц.Эрдэнэчимэг болон сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, намын гишүүд,дэмжигчид оролцлоо.
Уг гэрийг өрх толгойлсон эрэгтэй,эмэгтэй, эмзэг бүлэг, залуу гэр бүлд олгож тэдний амьдралд эрч хүч ,урам зориг нэмсэн байна. Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Н.Цагаанцоож ”Би долоон хүүхэд төрүүлж өгсгөсөн.Таван залуугаа тусад нь гаргаж,гэр бүл болгосон.Одоо хоёр залуу тусдаа гараагүй. Нэг хүүд минь сумын Ардчилсан намын хороо судлаад ийм сайхан гэртэй болголоо. Амьдрал ахуйд минь дэмжлэг үзүүлж өргөө цагаан гэр бэлэглэж байгаа хүмүүст  баярлалаа” гэв.
Харин тус аймгийн Алтай сумын Намын хороо залуучуудын төлөөллийг сонгожээ.Тус сумын төлөөлөл шинэ гэр хүлээн авч байгаа З.Баттогтох энэ 10 сарын   9 нд хуримаа хийнэ.Нялх хүүхэдтэй эхнэрийн хамт шинэ гэр хүлээн авч баярласан сэтгэлээ гэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүстэй хуваалцлаа.
                                                                                                                                                                                                       А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ