Хүүхэд хөгжлийн чиглэлээр нэгдсэн зөвлөмж гаргахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-07 15:17:34

 

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар Монголын багш нарын 52 дахь өдрийг тохилдуулж “Хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо” аймгийн анхдугаар зөвлөгөөнийг 10 дугаар сарын 04-нд зохион байгууллаа.

Ховд аймгийн боловсролын салбарынхан Монгол Улсын 21 аймгаас анх удаагаа “Олон нийтийн оролцоот сургууль, хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж буй бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр багш сурагчид, эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой аж.

Зөвлөгөөнөөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломж, боловсролын үйлчилгээнд орон нутгийн төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ,талуудын оролцоог нэмэгдүүлэх салбар хэлэлцүүлэг, хуралдаан болсон.

Сургуулийн хөгжил,хүүхдийн хөгжилд төлөвшилд дэмжлэг үзүүлэх зорилгоор төр болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагууд боловсролын байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах чиглэлээр нэгдсэн зөвлөмж гаргахаар боллоо.

Зөвлөгөөнд аймгийн 17 сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, ТББ, аж ахуйн нэгж байгууллага, багш, эцэг эх, аймгийн төрийн байгууллагын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцов.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ