Сирийн бүслэгдсэн бүс нутгуудад НҮБ тусламж хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-29 14:24:38

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн бүслэгдсэн бүс нутгуудын 154 мянган оршин суугчид ойрын тав хоногт тусламж хүргэх боломжтой тухай Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулагч Якуб эль Хиллогийнням гарагийн орой нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Түүний хэлснээр, ОХУ болон АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирид хэрэгжиж эхэлсэн гал зогсоох дэглэм нь “тус улсын ард түмний хувьд урт хугацаагаар энх тайван, тогтвортой байдал тогтооход маш сайхан боломж юм”. “Гэхдээ бид байлдааны ажиллагааг зогсоох болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь хэрэв энэ нь нухацтай бодлого болон улс төрийн шийдлээр баталгаажаагүй бол Сирид хямралыг зогсооход хангалттай нөлөөлөхгүй гэдгийг мэдэж байгаа” гэж НҮБ-ын зохицуулагч цохон тэмдэглэжээ.

Хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, НҮБ даваа гарагт Муадамия, лхагва гарагт Забадани, Мадая, Эль-Фуа болон Кефрая хотод, баасан гарагт Кафр-Батна хотод тусламж хүргэнэ гэж найдаж байна.

НҮБ-ын мэдээлснээр, Сирийн бүслэгдсэн бүс нутгуудад нийтдээ 480 мянга орчим хүн байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ