Хэрэглэгчийн жилийн хүрээнд 3 үндсэн чиглэлд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 09:47:23

Хөвсгөл аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс Хэрэглэгчийн жилийн хүрээнд сурагч хэрэглэгч, өвчтөн хэрэглэгч, зорчигч хэрэглэгч гэсэн 3 үндсэн чиглэлд анхааран ажиллах гэнэ.

Тус аймгийн хэмжээнд эрхээ сайн мэдэхгүй хэрэглэгчийн эрх зөрчигдөж буй нэн тулгамдсан асуудлууд болох дээрх гурван асуудалд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үр дүнд хүрэхийг зорьж байгаа аж. Тухайлбал өвчтөн эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэний ямар эрх байдаг, мөн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ болох шинжилгээнүүд эрүүл ахуйн стандартад нийцэж  буй эсэх, сурагч хэдийгээр хүүхэд ч гэсэн хэрэглэгч ямар үүрэг хүлээж хэрэглэгчийн эрхээ эдлэх ёстой талаар мэдээлэл зөвлөгөө өгөх гэнэ.

Мөн эрх нь хамгийн их зөрчигдөж буй хүмүүсийн нэг нь зорчигчид юм. Өнөөдрийн байдлаар автобусны жолоочийн эрхэнд явж хаана зогссон газар нь бууж хоол унд иддэг, хүн ихтэй үед суудлын тоо хэтрүүлэн хүн тээвэрлэдэг зэрэг олон асуудал гардаг тул хэрэглэгчийн жилийн хүрээнд онцгой анхааран ажиллах ажээ.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ