"Хааны эрэлд-2016" цэргийн хээрийн сургуулийн хүрээнд дотуур байр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 10:13:34

Монгол,АНУ-ын Батлан хамгаалах яам хамтарсан "Хааны эрэлд -2016" цэргийн хээрийн сургуулийн хүрээнд Зуунмод сумын 4-р сургуульд дотуур байр байгуулахаар боллоо.

Ирэх  оны  6 сард ашиглалтанд орох 75 хүүхдийн хүчин чадалтай,  уг байр хоёр давхараас бүрдэх ба эхний 35 хүүхдийн нэг давхрыг энэ оны 9 сард багтаан, ашиглалтанд оруулна. Энэ сарын 29-нд болсон шав тавих ёслолын үеэр  зүүн бүсийн сумдаас ирэх  хүүхдийн тоо нэмэгдэж, сургалтын орчин сайжрах ач холбогдолтойг тодотгож байсан юм.

Хоёр тал хамтарсан цэргийн хээрийн сургууль зохион байгуулснаас хойш боловсролын салбарыг сайжруулахад анхаарч, Алтанбулаг сумын дотуур байранд засвар, шинэчлэл хийж байжээ. Зуунмод сумын 4-р сургууль 1991 онд үүсч,одоогийн  байдлаар 400 гаруй хүүхэд сурч байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ