Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийг олон нийтэд үргэлжлүүлэн хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 10:17:12

Завхан аймгийн долоо хоног тутмын Завхан сонин өнгөрсөн жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх 18 сумын мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэжээ.

Урьд нь орон нутагт захиран зарцуулагдаж буй төсвийн хөрөнгө оруулалтын мэдээ мэдээлэл ил тод хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм хэмжээнд нийтлэгддэггүй байжээ. Харин тус сонины газраас санаачлан ГОУТХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төсөлтэй хамтран Завхан аймгийн 24 сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх мэдээллийг сар бүр тогтмол нийтэлж буй нь иргэдэд ихэд таалагджээ.

Хэн хаанаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар юу хийгээд байгаа, ямар иргэн хэдэн төгрөгийн зээл, хөрөнгө оруулалтыг улсаас авч байгаа нь ил тод бус байсныг ил болгосон шаардлагатай мэдээллийг хүргэж байгаад нь талархаж үзэл бодлоо хуваалцсан 1800 гаруй захидал тус сонины газар иржээ. Тиймээс төслийн зүгээс энэ 2016 онд мөн тус сонинтой үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ