Японы цасан шуурганд 4000 орчим айл цахилгаангүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Sputnik/. Японы хойд нутгийн Хоккайдо аралд хүчтэй цасан шуурга болсны улмаас 130 гаруй нислэг хойшлогдож, 4000 орчим айл гэрэл цахилгаангүй болсон байна.
Өнгөрсөн 24 цагт нутгийн зарим хэсгээр 50 см тунадас унасан байна гэж Японы цаг уурын байгууллага мэдээлэв.
Цасан шуурга 35 м/с хурдтай байсан бол эрэг орчмын далайн давалгааны өндөр 7.6 метрт хүрсэн байна.
Д.Нямтулга