Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-15 14:54:13

ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Иордан голын Баруун эргийн Хеврон хотод еврейчүүдийн хороолол барих хөтөлбөрийг Израилийн Засгийн газар олон жилийн дараа анх удаа баталлаа гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгджээ.

Палестины Хеврон мужийн нийслэл болох тус хотод 31 сууц /байр эсвэл нэг гэр бүлийн байшин/ барих аж. 

“Хеврон хотод еврейчүүдийн шинэ хорооллыг сүүлийн 20 жилд анх удаа барих гэж байна. Цэргийн баазын хамтаар бид шинэ хороолол барина. Цэргийн түр байрнаас гадна 31 байр, хоёр цэцэрлэг болон ясли барина” гэж Израилийн Батлан хамгаалахын сайдын мэдээлэлд дурджээ. 

Иордан голын Баруун эрэгт еврейчүүдийн хороолол барих хөтөлбөр нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хийж буй Израиль улсын харилцааг хурцатгадаг гол хүчин зүйлд тооцогддог бөгөөд хагас зуун жилийн өмнө эзлэн авсан газар нутагт нь еврейн улсын бодлогыг бэхжүүлж байна гэж үздэг палестинчуудтай тайван замаар хэлэлцээ хийхэд учирдаг саад тотгоруудын нэг юм. 1967 онд болсон зургаан өдрийн дайнаар Баруун эргийг Израильчууд эзлэн авсан бөгөөд 1995 онд Израиль болон Палестины чөлөөлөх байгууллага хооронд Норвегийн Осло хотод Хоёрдугаар гэрээнд /Осло-2/ гарын үсэг зурсны дараа Баруун эрэг энэ гэрээний хүрээнд байгуулсан Палестины Үндэсний засаг захиргааны хяналтад орсон билээ.



Холбоотой мэдээ