Санхүүгийн залиланг зохион байгуулагчид бүх насаар нь хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-01 13:29:28

БЭЭЖИН. /TASS/. Хятадад санхүүгийн луйврын томоохон хэргийг зохион байгуулагч болох Зян Хунвэй гэгчид тус улсын өмнөд нутгийн Гуандун мужид бүх насаар нь хорих ял оноосон байна. Түүний удирддаг хэсэг бүлэг хүн “луйврын аргаар” 9.9 тэрбум юань буюу 1.5 тэрбум орчим доллар олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Дээрх хэргээр мөн өөр 23 хүн 3-14 жил хоригдох ял авсан байна. Шүүх тэднийг голдуу ахмад настай 230 мянга гаруй хөрөнгө оруулагчийг хууран мэхэлсэн хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Луйварчдын бүлэг дөрвөн компани байгуулж, Хятад даяар салбараа нээж, “гишүүнчлэлийн карт” тарааж, эсвэл ашгийн 47 хүртэл хувийг хүртэж болох огт байхгүй зээлийн хувийг санал болгож байжээ. 

Шүүхийн шийдвэрээр луйварчдын хувийн дансыг хаасан байна. Хятадын эрх баригчид урьд нь луйврын ажиллагаандаа 900 мянга орчим хүнийг татан оруулсан, зээл олгодог “Ezubao” онлайн-платформын үйл ажиллагааг зогсоосон юм. Тус компанийн 50 тэрбум юанийн /7.6 тэрбум доллар/ хөрөнгийг хураан авчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ