“Ховдын брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-25 10:33:17

ХовдМОНЦАМЭ/.Ховд аймгийн ИТХ-ын тогтоолоор Ховдын брэнд бүтээгдхүүн шалгаруулах журмыг баталсан байдаг.

Аймгийн Засаг даргын А/36 тоот захирамжаар дээрх журмын шалгуур үзүүлэлт хангасан брэнд бүтээгдхүүн шалгаруулахад найман сумын 19 нэр төрлийн бүтээгдэхүүн шалгаруулалтад иржээ. Шалгуур үзүүлэлт хангасан брэнд бүтээгдэхүүнд аймгийн засаг даргын энэ оны есдүгээр сарын тоот захирамжаар гэрчилгээ, “брэнд бүтээгдэхүүний тэмдэгт” хэрэглэх эрхийг гурван байгууллагад олгов.

Үүнд, “Баясгалант-Өндөр хөхий” ХХК-нийн далан давхар гамбир, амтлаг жигнэмэг, “Хөх цөцгийт хоршоо"-ны ягаан хальст сармис,”Оюутогтох” ХХК-ийн цагаан идээний багц нэрийн бүтээгдэхүүнийг тус тус энэ оны Ховд аймгийн брэнд бүтээгдхүүнээр шалгаруулав .Ховдын брэнд болсон эдгээр гурван аж ахуйн нэгжийг тус тус нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ