Хөрш хотууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-22 12:36:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот ОХУ-ын Буриад Улсын Гусиноозерск хот сайн хөршийн найрамдал харилцаагаа эрхэмлэн худалдаа эдийн засаг, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол энэ сарын 19-нд Сүхбаатар сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, болон залуучуудын оролцоог сайжруулах ажлыг гэрээнд түлхүү тусгажээ.

Хамтын ажиллагааны санамж бичигт Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, ОХУ-ын Буриад улсын Гусиноозерск хотын орлогч дарга Аюшеева Светлана Батоцыреновна нар гарын үсэг зурав. Хөрш хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ анхдагч гэдгээрээ онцлогтой.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ