Эрүүл мэндийн мэргэжлийн анги хангалттай сайн үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-25 09:54:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн мэргэжлийн ангид гамшгийн үеийн бэлэн байдлын талаар үзлэг шалгалт хийлээ.

Аравдугаар сарын 24-нд зохион байгуулсан уг шалгалтаар эрүүл мэндийн мэргэжлийн анги нь яаралтай тусламжийн бүлэг, цус сэлбэх хөдөлгөөнт бүлгүүдийг цуглуулан ажилласан байна. Мөн тоног төхөөрөмж, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.

Түүнчлэн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хэрэгсэл болох аранз, мишок, гутал, хүрэмний жигдрэлтийг шалгасан байна. Энэхүү гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг шалгалтад эрүүл мэндийн мэргэжлийн анги хангалттай сайн үнэлгээ авчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ