Увсын сурагчид "Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийн фестивальд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-24-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон "Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийн фестивальд Улаангом сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн "Эко элч" клубын сурагчид болон Бөхмөрөн сумын дунд сургуулийн "Гүем" эко клубын сурагчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд Ховд,
Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон ОХУ-ын Горный Алтайн Кош-Агач суурингийн төлөөлөл гэх мэт нийт 130 гаруй багш, сурагчид, байгаль орчны мэргэжилтнүүд оролцжээ.
Цоохор ирвэс хамгаалах фестивалын үеэр зохиогдсон тэмцээн уралдаанд Улаангом сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн "Эко элч" клубын сурагчдын бүтээл гар зургийн төрөлд хоёрдугаар байр, бэлэг дурсгалын төрөлд гуравдугаар байр, Бөхмөрөн сумын сургуулийн “Гүем” эко клубын сурагчид сурталчилгааны материалын төрөлд хоёрдугаар байрт тус тус шалгарчээ.
Сурагчид амжилттай оролцсоноор Улаангом сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн "Эко
элч" клубын сурагчид
ирэх жил
Хустайн нурууны байгалийн
цогцолбор газарт аялах эрхээр шагнуулав.
Энэ жилийн “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг хуулиар хамгаалагдсан нэн ховор амьтан цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч янгир, хойлог, хахилаг, ахууна тарвага, огдой зэрэг амьтдыг цаашилбал ирвэсийн эх нутгийг хамгаалах асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулжээ.