Олон улсын цэргийн тэмцээнд Монгол Улсын есөн баг эхний байруудыг эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Афганистанд байрлаж буй 20 гаруй улсын 2000 гаруй цэргүүдийн дунд явагдсан Америкийн явган цэргийн Marine Corps Martial Arts Program-ын 7 төрөлтийн тэмцээнд монгол цэргүүд эхний есөн байрын наймыг эзэлсэн амжилт гаргасан байна.
Олон улсын цэрэг эрсийн авхаалж, самбаа, эр бяр, авьяас хүчийг сорьсон тэмцээн эхлээд 5 км гүйж, турник дээр 60 удаа, газар дээр 230 удаа суниаж, 16 кг ачаатай 5 км-т гүйлт хийх зэрэг тэмцээнд Монгол цэргийн 9 баг оролцож, баг бүр нь эхний 9 байрыг эзэлжээ. АНУ-ын явган цэргийн нэг баг 8 дугаар байр эзэлсэн бөгөөд зарим улсын баг бариандаа ч орж чадаагүй байна.