Сумдын төсөвт байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-29 22:10:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсэг нь Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баримтлан ажиллах юм. Мөн аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шилэн дансны гүйцтгэлд хийсэн тайлангийн дүнтэй танилцана.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хөрөнгө шийдвэрлэх тухай, ”Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дотоод журам” батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ