Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн
ОБГ-т “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, баримт
бичгийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт зохион
байгуулагдаж байна. Сургалтыг ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны
газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх,
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан
Ана Кристина Торланд, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах
мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар удирдан явуулж байна.
Баруун бүсийн сургалтаар дэлхий дахинаа
батлагдсан баримт бичгүүдийн уялдаа холбоо, гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах,
аюулгүй, гамшигт тэсвэртэй хот хэрхэн бий болгох, чадавхи, санаачилгыг үнэлэх,
дүгнэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, барилга байгууламж ба газар
ашиглалт, санхүү, эрүүл мэнд, дэд бүтцийн талаар болон гамшгийн эрсдэлийг
бууруулах орон нутгийн төлөвлөгөө боловсруулах зэрэг тал
бүрийн мэдлэг,
мэдээллийг алба хаагчид олж авах юм
байна.
2016 онд Япон Улсын Сендай хотод болсон
хурлаар дэлхийн 187 орны төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл
ажиллагааны хүрээ” хэмээх баримт бичгийг баталсан түүхтэй аж. Уг баримт бичигт
гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний долоон зорилт,
үйл ажиллагааны дөрвөн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.