Йемений мөргөлдөгч талуудад яриа хэлцээ хийхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-31 10:07:55
ВАШИНГТОН. /TASS/. Йемений нөхцөл байдлыг зохицуулах хэлэлцээг НҮБ-ын ивээл дор 11 дүгээр сард хийхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мөргөлдөөнд оролцогч талуудад уриаллаа.

“Йемений хилийг цэрэг зэвсгээс ангижруулах, бүх хүнд зэвсгүүдийг олон улсын хяналтад шилжүүлэн өгөхийн тулд мөргөлдөөнөөс үүдэлтэй гол асуудлуудыг шийдэх итгэлцлийг бий болгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Йемений асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Мартин Гриффитсийн зуучлалтайгаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сард "гуравдагч оронд" хийх ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Майкл Помпео мөн Йеменд өгч буй агаарын цохилтоо зогсоохыг Саудын Араб тэргүүтэй эвсэлд уриалсан байна.
Холбоотой мэдээ