УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 09:14:08

Хөвсгөл аймгийн хэмжээнд ихэнх сум цастай 8 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа гэнэ. Тус аймгаас УИХ-д бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн хаваржилт хүндэрсэн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдад ажиллаж байна.

Тэрээр хаваржилтын  байдал, цаг агаарын хүндрэл зэрэгтэй газар дээр нь үзэж танилцахаас гадна ард иргэдийн санал бодлыг сонсч, УИХ-аас гарсан тогтоол шийдвэрийг малчид иргэдэд сурталчилж байгаа гэнэ.  

Дээрх  сумдын хувьд хадлан тэжээл бэлтгэдэг хэмжээгээрээ аймагтаа тэргүүлдэг боловч өнгөрсөн жилийн хувьд зун оройтож болсон тул газрын гарц  муу ургаснаас төлөвлөж байсан хэмжээнд хадлан тэжээл бэлтгэж чадаагүй байна.

Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас их орж, цаг агаар хүйтэн байгаагаас малын хорогдол нэмэгдсээр байгаа ажээ.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ