Олон нийтийн цагдаа бэлтгэх сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-02 00:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /2018.11.01/ олон нийтийн цагдаа нарыг бэлтгэх сургалт эхэлж байна.  Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй, сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 гаруй иргэн сургалтад хамрагдаж байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар олон нийтийн цагдаа нар эд гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох үүрэгтэй. Иймээс тэдэнд олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх, үүрэг, харилцаа, ёс зүй, аюулгүй байдал, Зөрчлийн тухай хууль, харьяалан шийдвэрлэх зөрчлүүд, Иргэд, олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зэрэг сургалтаас гадна жагсаалын бэлтгэл хичээлийг зааж сургана гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ