Хайлаастаас Дарь-Эх хүрэх замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-01 18:42:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дахь гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох 1.4 км авто зам, 57 м урт төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж 65 хувийн гүйцэтгэлтэй байна.


Тус авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийг хийгээд байна. Үлдсэн 5 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байна.



Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 м авто замын асфальт бетон хучилтын ажлыг хийж дуусган, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж байна. Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ