Улаанцав хоттой тээвэр, ложистикийн чиглэлээр хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотууд хоёр улсын дипломат харилцааны баримт бичгийн зарчмуудыг үндэслэн иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх, хот хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Дээрх ажлыг өрнүүлэх санамж бичигт нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанцав хотын орлогч дарга Ван Синуй нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Талууд эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг үндэслэн эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, ложистикийн чиглэлээр хамтран ажиллах юм байна.