ОХУ-аас БНХАУ руу хийж буй экспорт энэ онд 50 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-06 16:49:10
twitter.com/Nyamkanmk

ШАНХАЙ. /TASS/. ОХУ-аас БНХАУ руу хийж буй экспорт энэ онд 50-54 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Экспортын төвийн тэргүүн Андрей Слепнев мэдэгдлээ.


“Энэ оны эхний зургаан сард ОХУ-аас БНХАУ руу хийж буй экспорт 26 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 43 хувиар өсчээ. Ингэснээр энэ онд нийт экспорт 50-54 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэж тэрбээр мэдэгджээ.


Харин хоёр улсын худалдааны эргэлт энэ онд 100 тэрбум ам.долларт хүрч магадгүй бөгөөд ирэх жилүүдэд энэ тоо хоёр дахин өсөх боломжтой гэж тэрбээр нэмж хэлэв.


Мөн тэрбээр, “мод, төмөр, химийн бодис зэрэг үндэсний бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэж байна. Мөн энэ он гарснаас хойш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа 1.5 дахин нэмэгдсэн” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ