Хуучин барилгуудыг засварлаж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-07 12:47:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас  хотын өнгө үзэмжийг сайжруулж, хуучин орон сууцыг засварлах ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.

Энэ онд хоёрдугаар багийн Эрх чөлөөний 104, 108, 110, 123, Энхтайвны 101, 103, Шизүока гудамжны 105, Дэнжийн 105, 119 дүгээр байрыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 462,9 сая төгрөгийн хөрөнгөөр "Айсуй хөгжил" ХХК, "Эвийн гэрээ" ХХК, "Их говийн гэрэл" ХХК, "Зэс Орд" ХХК дээвэр, гадна фасадны засварын ажлыг тус тус гүйцэтгэлээ.

Харин 2017 онд  Сайншанд, Замын-Үүд, Зүүнбаян, Иххэт зэрэг суманд буй  зарим хуучин барилгыг засварлах таван  багц ажилд орон нутгаас  700 гаруй сая төгрөгийн хөрөнгийг хуваарилснаар компаниуд  засварын ажлыг гүйцэтгэж байсан юм.

Холбоотой мэдээ