Лалын шашинт эмэгтэйчүүд анх удаа конгрессын гишүүнээр сонгогдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-07 14:31:52

ВАШИНГТОН. /РИА Новости/. Миннесота муж улс болон Детройт муж улсаас анх удаа лалын шашинт эмэгтэйчүүд АНУ-ын конгрессын гишүүнээр сонгогджээ.


Миннесота муж улсаас сонгогдсон Сомали гаралтай америк улс төрч Ильхэн Омар нь тус мужийн тойргийн анхан шатны сонгуульд өмнө нь ялалт байгуулсан байна. Тэрбээр Сомали улсад иргэний дайн эхэлсний дараа гэр бүлийн хамт эх орноосоо оргон зугтжээ. АНУ-д шилжин ирэхээсээ өмнө тэд Кени улсад дурвэгсдийн хуаранд 4 жил амьдарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлого явуулж буй энэ үед түүний амьдралын түүх, өсөн нэмэгдэж буй нэр алдар нь олны анхаарлыг онцгой татаж байгаа аж.


Харин Детройт муж улсаас сонгогдсон Рашид Тлаибд өрсөлдөгч байгаагүй юм. Түүний эцэг  эх нь Палестинаас ирсэн цагаачид аж.



Холбоотой мэдээ