Өнгөрсөн шөнө цасанд суусан гэх 4 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-04 10:35:11
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт өнөөдрийн 10 цаг 30 минутын байдлаар  -7 хэмийн хүйтэн, салхи 7-12 м/сек хурдтай, бага зэргийн цастай байна.

Өнгөрсөн шөнө Онцгой байдлын газарт 4 дуудлага иржээ. Аймгийн орчим 6-9 км-ын зайд автомашин цасанд суусан, үзэгдэх орчин харагдахгүй байна гэсэн дуудлагын дагуу ОБГ-ын 5 алба хаагч өглөө 7 цаг 20 минут хүртэл ажиллажээ.

Цаг агаарын байдаас болж хүн, мал, амьтаны амь эрсдээгүй гэж ОБГ-ын дэд дарга н.Эрдэнэчулуун хэллээ. Зам тээврийн сайдын тушаалын дагуу өчигдөр 21 цагаас улсын чанартай авто замыг цаг агаар сайжиртал түр хаасан байна. Замын постон дээр Цагдаа, Онцгой байдлын газрын хамтарсан баг ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ