Урсгал тэнцэл 24.1 сая ам.долларын ашигтай гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-04 10:36:51

Урсгал тэнцэл 24.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 72%-иар буюу 62.9 сая ам.доллараар буурсан талаар Монголбанкнаас мэдээллээ.

Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 38%-иар буюу 95.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 2015 оны 1 дүгээр сард 311.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ сард 101.2 сая ам.долларын ашигтай гарч, алдагдлын хэмжээ 133%-иар буюу 412.2 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжийн экспортын орлогын авлага өсч, ХАБ-ны свопын эх үүсвэрийг ашигласан зэрэгтэй голлон холбоотой байна.

Холбоотой мэдээ