УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд хуралдахаар товлосон байна.
Хуралдаанаар тус бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Өчигдөр буюу энэ
сарын 14-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг
бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн юм.