“Nokia” товчлууртай шинэ гар утас танилцуулав

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-11-15 15:18:14
МОСКВА. /TASS/. Финландын “HMD Global” компани “Nokia 106” загварын товчлууртай шинэ гар утсыг лхагва гарагт танилцуулав. Тус компанийн үйлдвэрлэлийн газрын захирал Юхо Сарвикас танилцуулгын талаарх бичлэгийг “Twitter” дэх хуудсандаа тавьжээ.

“Гоёмсог, найдвартай бөгөөд маш хямд “Nokia 106” гар утсаар тасралтгүй 24 цаг ярих боломжтой” гэж Сарвикас бичсэн байна.

Тус компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, шинэ загвар нь хоёр сим-карт ашиглах боломжтой, 1.8 инчийн дэлгэцтэй, 4 Мбайт-ын санах ойтой байна. Мөн 2000 хүртэл дуудлага, 500 зурвасыг хадгаладаг ажээ.
Холбоотой мэдээ